ВИДЕО: Хэвлэлийн бага хуралд ирээгүй Борис Жонсоныг Люксембургийн ЕС дорд үзлээ

 

Европын Холбооноос өрх тусгаарлахын тулд багагүй саад бэрхшээлтэй тулгарч яваа Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Люксембург улсад айлчилсан юм.

Борис Жонсоны зогсох ёстой байсан эзгүй индрийн дэргэд ганцаараа хэвлэлийн хурал хийсэн Ерөнхий сайд Беттель хүндэтгэлгүй хандсан зочноо зэмлэн буруутгасан байна. Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайдын өргөөний гадаа олон нийт цуглаж “Брекситийг болиул”, “Борисыг зогсоо” гэх зэргээр уриалан жагсчээ.

 

5422

 

Люксембургийн Ерөнхий сайд Беттель Их Британийн Ерөнхий сайдыг Incredible Hulk-тай зүйрлэж түүний санаачилсан Брекситийн төлөвлөгөөнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Мөн Европын Парламентад Брекситийг хариуцан ажиллаж буй төлөөлөгч Гай Верхофстадт хоосон индэртэй хэвлэлийн бага хурлын зургийг Твиттерт жиргэж “Incredible Hulk-аас Incredible Sulk болон хувирчээ” хэмээн тохуурхсан байна.

 

18538372 7469085 image a 31 1568643411293

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.