Зургаан кг алт хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 14-ний өдөр12.00 цагийн үед иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг зургаан килограмм 40 граммын жинтэй алтыг нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлжээ.
Цагдаагийн алба хаагчид уг алтыг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
2019 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар нэг кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.