18 каратын цул алтан суултуурыг хулгайлжээ

 

Их Британийн Ерөнхий сайд асан Винстон Черчиллийн төрсөн гэр Английн Оксфордширийн Бленхейм ордонд суурилуулсан байсан цул алтан суултуур хулгайлагджээ. 18 каратын цул алтаар хийсэн зургаан сая ам.долларын үнэтэй алтан суултуурыг олохоор Британийн цагдаа нар эрэл хайгуул явуулж байна.

Уг суултуурыг Италийн уран бүтээлч Маурицио Кэттлений пүрэв гарагт нээсэн “Victory is Not an Option” нэртэй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэн нээгдээд ердөө хоёр хоногийн дараа хулгайн гэмт хэрэг гарч ордон түр хугацаанд хаалгаа барьсан байна.

Бленхейм ордны гүйцэтгэх захирлаар ажилладаг Доминик Хэйрийн хэлснээр Америк нэртэй алтан суултуур хулгайлагдсан дуудлага цагдаагийн газарт бямба гарагийн үүрээр 04 цаг 57 минутад ирсэн ба гэмт этгээдүүд 04 цаг 50 минутад хэргийн газраас зугтжээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

Америк нэртэй алтан суултуурыг хамгийн анх 2016 онд Нью-Йорк хотын Гаггенхеймд олон нийтийн өмнө танилцуулжээ. Хулгайд алдагдах үед Черчиллийн эхээс мэндэлж байсан өрөөний хажуугийн өрөөнд суурилуулсан байсан тухай CNN мэдээлэв.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.