БНАКУ: Галт тэрэг онхолдож 50 гаруй зорчигч амиа алджээ

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад галт тэрэг онхолдож багадаа 50 орчим зорчигч амиа алдсан болохыг Хүмүүнлэгийн яамны сайд Стийв Мбикая мэдэгджээ.

Танганьяка мужийн Маябариди тосгонд осол гарсан гэдгийг мэдэгдсэн ч ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Ойрын хугацаанд Ардчилсан Конго улсад төмөр замын хэд хэдэн осол аваар гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сард Касай мужид ачаа тээврийн галт тэрэг төмөр зам дээр осолдож 24 хүн амь үрэгдсэний дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан юм. Мөн 2017 онд Луалаба мужид ачааны галт тэрэг осолдож 30 гаруй хүн нас баржээ.

 

20190912161739

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.