УИХ-ын чуулганаар "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар явуулахаар болсон. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганаар өөр хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжтой болжээ. Учир нь Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байгаа үед дундуур нь өөр ямар ч төсөл хэлэлцдэггүй хуультай. Харин ард нийтийн санал асуулгад шилжүүлсэн учир ийнхүү өөр төсөл хэлэлцэх боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын өнөөдрийн буюу 09-р сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэд хэдэн хууль, төсөл хэлэлцэхээр товложээ. Тухайлбал,
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10:00 цагт эхэлж:
-Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас:
-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Харин чуулганы нэгдсэн хуралдаан 12:00 цагаас эхэлж дээрх байнгын хороод дээр хэлэлцсэн асуудлуудыг буюу
-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал;
- "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвөлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.