Бага насны хүүхэд цэцэрлэг дээрээ тэсрэх бөмбөг авчиржээ

 

Шведийн Кристианстад хотод үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүүхэд анги дээрээ тэсрэх бөмбөг авчиржээ. Цэцэрлэгийн ажилтнууд хүүхдийн авчирсан сэжиг бүхий зүйлийг орой цэцэрлэг тарах үед анзаарч цагдаа дуудсан байна.

Тусгай ангийнхан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох хүртэл цэцэрлэгийг тусгаарлаж ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Цагдаагийн газраас хүүхдийн нэр зэрэг бусад мэдээллийг нууцалсан боловч долоон нас хүрээгүй гэсэн байна. Мөн хэрэг хаагдсан ба мөрдлөг явуулах шаардлагагүй гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.