АНУ: Христийн сүмийн номлогч амиа егүүтгэжээ

 

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Harvest Christian Fellowship сүмийн номлогч 30 настай Жаррид Вильсон амиа егүүтгэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Тэрээр 15,000 гишүүнтэй сүмийн номлогчоор жил хагасын турш ажиллажээ.

Вильсон эхнэр Жулигийн хамт “Итгэлийн дуулал” хөтөлбөрийг санаачилж сэтгэл санаагаар унаж, гутралд орсон хүмүүст тусалдаг байжээ. Тэрээр амиа егүүтгэхээсээ өмнө сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр асуудалтай байсан ба “үхэл зүрхийг минь цээжнээс суга татан гаргалаа” хэмээн бичсэн байна.

 

jarrid wilson08a

 

Тус сүмийн ахлах номлогч Грег Лаури Жарридын амиа егүүтгэсэн хэргийг батлан мэдээлжээ. Мөн Христийн бусад сүмийн номлогчид түүний үхэлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.