Кинонд хос болж жүжиглэсэн ч, бодит амьдрал дээр хос болж хувирсан алдартнууд

Хамтдаа кинонд хос болж тоглосны дараа зарим жүжигчид нэг нэгэндээ сэтгэл алдарч дурлах тохиолдол бишгүй дээ нэг бий. Тэгвэл та бүхэндээ хос болж жүжиглэсний дараа нэг нэгэндээ дурлаж, үерхэж байсан хосууд дундаас хамгийн алдартайг нь сонгож, танилцуулахаар бэлтгэлээ.

 

Роуз Лесли ба Кит Харингтон (Game of Thrones)

1 11

“Game of Thrones” цувралд хос болж жүжиглэдэг залуус бодит амьдрал дээр нэг нэгэндээ дурлаж, үерхэж эхэлсэн бөгөөд өнгөрөгч 6 сарын 23нд хуримаа хийсэн билээ.

 

Кэану Ривз ба Шарлиз Терон (Sweet November)

3 13 686x1024

Тэд 1997 онд танилцсан ч, 2001 онд “Sweet November” кинонд хамтран тоглохдоо, сэтгэл алдарч, болзож эхэлсэн. Гэвч удалгүй хосууд харилцаагаа дуусгасан тухай мэдэгдэл гаргаж, олон фенүүдээ гомдоож орхисон юм.

 

Эштон Катчер ба Мила Кунис (70-аад оны шоу)

4 10 599x1024

Тэд бол Холливудын хамгийн тогтвортой хосуудын нэг юм. Жүжигчид анх 1998 онд цацагдсан ’70-аад оны шоу’ киноны зураг авалтын үеэр танилцаж, тэд 2015 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.

 

Райан Гослинг ба Рейчел МакАдамс (Тэмдэглэлийн дэвтэр)

5 9

Киноны зураг авалт дууссаны дараа хосууд болзож эхэлсэн байна. Тэдний хайр дурлалын харилцаа 2004 онд эхэлж, 4 жилийн дараа дуусгавар болсон юм.

 

Чаннинг Татум, Женна Дьюан (Step Up)

6 9

Хуримаа хийж, 9 жил хамт амьдарч, 1 охинтой болсны эцэст хосууд маань хэдхэн сарын өмнө салсан билээ. Тэд 2006 онд “Step Up” кинонд тоглохдоо танилцаж, 2009 онд гэрлэсэн.

 

Майли Сайрус ба Лиам Хемсворт (The Last Song) 

7 9

Дуучин бүсгүй болон жүжигчин залуу нь “The Last Song” кинонд тоглохдоо нэг нэгэндээ дурлаж, тухайн цаг мөчөөс тэдний хайрын түүх эхэлсэн юм. Тэд 2012 оноос болзож эхэлсэн ч, 2013 онд салсан. Харин 2016 онд эргэн нийлж, сүй тавьсан байсан ч, саяхан ахин хоёр тийш болсон билээ.

 

Роберт Паттинсон ба Кристен Стюарт (Twilight)

8 9 648x1024

“Twilight” киноны гол дүрийн жүжигчид 2008-2013 хооронд хамт байсан ч, Кристен Стюарт өөр нэгэн найруулагчтай учир битүүлгээр хамт байгаа зураг нь дэлгэгдсэнээс болж, салсан хэмээдэг. Тэд хамтран жүжиглэх олон жилийн гэрээтэй байсан учир салсан ч, кинондоо тоглож дуусгасан аж.

 

Брэд Питт ба Анжелина Жоли (Mr. & Mrs. Smith)

9 9 648x1024

Тэд 2005 онд анх “Mr. & Mrs. Smith” кинонд хамтран тоглож, нэгэндээ сэтгэл алдарчээ. Тухайн үед Брэд Питт нь жүжигчин Женнифер Анистонтой сүй тавьсан байсан учир, олны хэл ам ширүүн байж, Жоли, Пит хоёрыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан. Эцэстээ тэд 2014 онд гэрлэж, 6 хүүхдийн эцэг эх хэмээгдэх болсон ч, 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.

 

Блейк Лайвли, Райан Рейнольдс (Green Lantern)

10 9 728x1024

Ногоон дэнлүү киног хийсний дараа тэдний нөхөрлөл нь романтик харилцаа болж, 2012 онд хуримаа хийв. Тэд одоо хүртэл аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд 2 хүүхдийн эцэг эх болжээ.

55823715 369987376928837 1203697256520220672 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.