БНАСАУ АНУ-тай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээ дахин эхлүүлэхийг хүсэв

 

БНАСАУ ойрын зайн хоёр пуужин харвасан тухай мэдээлэл олон улсын агентлагуудаар цацагдсантай зэрэгцэн тус улсын Гадаад хэргийн сайд мэдээлэл хийв. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх хүсэлтэй гэдгийг мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх хэлэлцээрийг эхлүүлж өнгөрсөн жил анх удаа нүүр тулан уулзсан билээ. Гэвч тэдний хүчин чармайлт үр дүнд хүрч чадалгүй мухардалд ороод байсан юм.  

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.