Volkswagen шинэ лого, анхны цахилгаан машинаа танилцуулав

 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автомашины шилдэг брэндүүдийн нэг Volkswagen цоо шинэхэн лого, шинээр үйлдвэрлэсэн цахилгаан машинаа энэ долоо хоногийн эхэнд танилцууллаа.

Өнгөцхөн харахад хуучин логонооснэг их ялгагдахааргүй боловч анхааралтай ажиглавал хоёр салангид үсэг тэмдэглэсэн лого бүтжээ.

 

volkswagen id 3 1st 2020

 

Тус компанийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Юрген Штакманны хэлснээр “шинэ брэндийн шинэ хэв маяг Volkswagen-ын шинэ ирээдүйн эхлэлийг тэмдэглэж байна. Бидний гадаад орчинд өөрчлөлт хийх зөв цаг бол яг одоо” хэмээн Франкфуртын авто шоу эхлэхийн өмнөх орой зохион байгуулсан арга хэмжээний үеэр хэлжээ.

 

00bf8ab2 55b6 49cf 84ac f48c51355d71

 

Volkswagen ID.3 загвар бол тус компанийн үйлдвэрлэж албан ёсоор танилцуулж буй хамгийн анхны цахилгаан автомашин юм. Цаашид ID цахилгаан машинуудыг цувралаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.