Дансанд нь орж ирсэн 120,000 ам.долларыг үрсэн хосыг баривчилжээ

 

Пенсильванийн жижиг хотод амьдардаг гэр бүлийн дансанд банкны алдаатай шилжүүлгээс болж 120,000 ам.доллар орж иржээ. Санамсаргүй байдлаар орж ирсэн мөнгийг үрсэн хосыг цагдаагийн газраас санаатайгаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байна. Тэд их хэмжээний мөнгө эх сурвалж нь тодорхойгүй байдлаар орж ирсэн бол банк аль эсвэл цагдаагийн газартай холбогдох ёстой байсан гэж үзжээ.

Гэвч Роберт болон Тиффани Уильямс нар 120,000 ам.долларыг бараг бүгдийг нь буюу 107,000 ам.долларыг үрж, үрсэн мөнгөө эргүүлэн төлөх шаардлагатай болсон байна.

BB&T банкны теллер Жеоржиа мужийн үйлчлүүлэгчийн мөнгөн гуйвуулгыг хийхдээ алдаа гаргаж буруу данс руу шилжүүлсэн байна. Тавдугаар сарын 31-ний өдөр үйлчлүүлэгчийн илгээсэн мөнгө эзэндээ очоогүй гэдгийг банкинд мэдэгдсэнээс хойш цагдаагийн мөрдөн шалгах ажил эхэлжээ.

Хосыг баривчлан саатуулж 25,000 ам.долларын барьцаанд сулласан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.