М.Пүрэвтунгалаг: ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа

 

Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг .

IMG 6755 livetv

Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооноос Баянхонгор аймгийн харьяат “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалагийн биед хатиг гарсан, бэлтгэл дутуу гэж үзэн оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ. Уг явдлыг түүний гэр бүлийнхэн эсэргүүцэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.

IMG 6810 livetv

М.Пүрэвтунгалагийн ээж "Охин маань есдүгээр сарын 3-нд эмчид үзүүлэхэд 4-нөөс эхлүүлэн долоо хоногийн хугацаатай эмчийн магадлагаа бичиж өгөхийн хамт дөрвөн төрлийн шинжилгээ өг гэсэн байна. Тэдгээр шинжилгээг 5-ны өдөр өгөхөд бүгд хэвийн гарсан. Гэтэл охин минь дэлхийн аваргад оролцох боломжгүй болох гэж байна. Яагаад ийм нөхцөл үүсээд байгаа талаар .

IMG 6776 livetv

М.Пүрэвтунгалангийн аав ". Иймд өнөө өглөө Баянхонгор аймгаас шууд ирлээ. ДАШТ-д оролцох тамирчид есдүгээр сарын 12-нд эх орноосоо мордох тул түүнээс өмнө яаралтай энэхүү асуудлыг шийдэж, охиныг минь ДАШТ-д оролцуулахыг Монголын чөлөөт бөхийн холбооноос шаардаж байна.

IMG 6784 livetv

Яагаад охиныг минь бус Э.Сумъяа явуулахаар болов. Уг асуудлыг шийдэхгүй бол миний бие охиныхоо төлөө тэмцэж Э.Сумъяаг явуулахгүй байх бүхий л арга хэмжээг авна. Охины минь оронд Э.Сумъяа явбал амиа хорлоход бэлэн байна” хэмээн уйлан хэлсэн юм.

IMG 6806 livetv

М.Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. . Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэсэн юм.

М.Пүрэвтунгалагийн хувьд анх удаа улсын шигшээд багтаж, ДАШТ оролцох эрхээ авсан ч ямар тамирчид оролцохыг Монголын чөлөөт бөхийн холбоо шийддэг аж.  

IMG 6802 livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.