13 настай хүүгийн олсон машин 1992 онд болсон нууцлаг хэргийг тайлахад туслав
Канад улсад нууранд сэлж байсан 13 настай хүү нуурын ёроолоос үл мэдэгдэх машин олсон хэрэг өнгөрсөн сард болжээ. Түүний олсон машин 27 жилийн өмнө учир битүүлгээр алга болсон эмэгтэйн хэргийн гогцоог тайлахад тусалсан байна.
Макс Варенка хүү Бритиш Колумбиагийн Гриффин нууранд сэлж байгаад уг машиныг олжээ. Эхэндээ үүнийг 2009 онд нууранд осолдсон машин мөн гэж холбогдох хүмүүс үзэж байсан ч цагдаагийн газрын тусламж, дүгнэлтээр машин дотроос нас биенд хүрсэн эмэгтэй хүний цогцос олсон нь 27 жилийн өмнө сураггүй болсон хүн байжээ.
Бритиш Колумбиагийн Милл Бэйн оршин суугч Жанет Фаррис Альберта руу хуриманд явж байгаад алга болсон юм. Нуураас олсон машин түүний унаж явсан Хонда Аккорд загварын машин мөн гэж мэдэгджээ. 30 орчим жилийн өмнө учир битүүлгээр алга болсон Жанет Фаррисын хүү 62 настай Жорж Фаррис уг ослын талаар мэдэлгүй өнгөрсөн бол илүү харамсалтай байх байлаа гэжээ.

Гриффин нуур төв замын хажууд байдаг тул эмэгтэй жолоо барьж байхдаа нойрмоглосон, аль эсвэл замд таарсан саадыг тойрохыг оролдсоноор нуур луу унасан байж болзошгүй гэж таамаглаж байна. Фаррисын гэр бүлийн бусад гишүүд 1990-ээд онд болсон тайлагдашгүй хэргийн гогцоог тайлахад тусалсан хүүд талархлаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.