ВИДЕО: Хонконгийн жагсагчид Д.Трампаас тусламж хүсэв

 

Хонконгийн жагсаал 14 дэх долоо хоногтоо үргэлжлэв. Энэ удаад жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас тусламж хүсч, улс төрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохыг уриалсан байна.

Жагсагчид Хонконг дахь АНУ-ын Консулын газрын гадаа Америкийн туг далбааг барьж хэдэн арван мянгаараа жагсчээ. Хотын бизнесийн төв болсон дүүрэгт метроны буудал дээр тавьсан хаалтыг галдан шатаасан байна.

 

190908182122 06 hong kong us protests 0908 exlarge 169

 

Chater цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлсэн жагсаалын үеэр жагсагчид “Хонконгийн хүний эрх ардчиллын акт 2019” гэсэн хуулийн зүйл заалтыг батлахад Америкийн Засгийн газраас тусламж хүсч байна.

Тэд “Ерөнхийлөгч Трамп аа, Хонконгийг чөлөөлнө үү” хэмээн англи хэл дээр бичсэн уриа самбар барьжээ. Зарим нь Америкийн төрийн дууллыг дуулж жагсаал хөдөлгөөнд оролцсон байна.

 

190908154428 04 hong kong us protests 0908 exlarge 169

 

“Бидний үнэт зүйл бол АНУ-тай адил ардчилал, эрх чөлөө. Тиймээс ардчиллын эх орон Америк бидэнд туслах хэрэгтэй. Дональд Трампыг ард иргэд сонгосон. Бид ч бас үүнийг хүсч байна” хэмээн жагсагчдын нэг Дэвид Вонг ярьжээ.

Өнгөрсөн амралтын өдөр жагсаал тайван замаар эхэлсэн ч үдээс хойш эмх замбараагүй байдал үүсч цагдаа нар жагсагчдыг баривчлан саатуулсан байна. Хонконгийн удирдагч Кэрри Лам жагсагчдын хүсэлтийн дагуу Бээжинтэй хэрэгтэн солилцох хуулийг бүрмөсөн эргүүлэн татахаа мэдэгдсэн ч түүний шийдвэр хэтэрхий оройтсон, ач холбогдолгүй гэж үзсэн юм.

 

190908154524 05 hong kong us protests 0908 exlarge 169

 

CNN агентлагийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Дональд Трамп жагсаал эхэлснээс хойш нэг их хэрэгт дурлаагүй. Наймдугаар сард “жагсаал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна, хэн ч бүү бэртэж гэмтээсэй” гэсэн юм.

Гэсэн ч АНУ-ын албаны зарим хүмүүс Хонконгийн жагсаалыг дэмжиж Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэх шүүмжлэл гараад байгаа юм.

 

190908152040 02 hong kong us protests 0908 exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.