Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6-7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ.
Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд байжээ.