Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдаж буй гүүрэн гарцыг ирэх сард нээнэ
Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажил дуусах шатандаа оржээ. Есдүгээр сарын 16-нд ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөний эхний хэсгийг нээх бөгөөд үндсэн гүүрийн замын хөдөлгөөнийг аравдугаар сард нээх аж.
2017 оны тавдугаар сарын сүүлээр эхэлсэн зам барилгын ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол баригдана.
Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад харилцааны яамнаас Хоме плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.