ВИДЕО: Жүдо бөхийн шилдэг цэвэр ялалтууд №6

(Эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг энд дарж, хоёр дахь өдрийн цэвэр ялалтуудыг энд дарж, гурав дахь өдрийн цэвэр ялалтуудыг энд дарж, дөрөв дэх өдрийн цэвэр ялалтуудыг энд дарж, тав дахь өдрийн цэвэр ялалтуудыг энд дарж тус тус үзнэ үү)

 1EDF5605 1567171261 1567171262 01

ДАШТ-ний зургаа дахь өдөр эмэгтэйчүүдийн -78кг, эрэгтэйчүүдийн -100кг жингийн барилдаанууд явагдсан юм. Эрэгтэйчүүдийн -100кг жинг олимпын мөнгө, дэлхийн гурван удаагийн мөнгө, хошой хүрэл  медальт Гүржийн алдарт Л.Варлам дэлхийн чансааг тэргүүлэн барилдсан ба дэлхийн аварга болох зорилго тавин ирсэн нь тодорхой. Гэвч тэрээр хэсгийн аваргын төлөө Португалийн Ф.Жоржид ялагдан шагналт байранд орлоо. Л.Варламын хувьд Ф.Жоржид хоёр дахь удаагаа ялагдаж буй нь энэ юм. Харин Португалийн Ф.Жоржи дэлхийн аваргаас анх удаа хүртсэн медаль нь алтан медаль байлаа. Тэрээр зургаан удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй байлаа. Энэ Португали улсын анхны алтан медаль боллоо.  

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн медальтнууд
Эрэгтэйчүүдийн -100кг жингийн медальтнууд

Эмэгтэйчүүдийн -78кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Францын М.Маделене жиндээ шилдэг нь гэдгээ баталж алтан медаль хүртлээ. Харин уг жингийн өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Х.Шори мөнгөн медаль хүртсэн бол олимпын хошой хүрэл, дэлхийн хошой аварга Бразилын А.Маира, Косово улсын жүдоч К.Лорианын хамт хүрэл медаль хүртсэн байна. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн медальтнууд
Эмэгтэйчүүдийн -78кг жингийн медальтнууд
 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.