ОХУ: Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзав

 

ОХУ-ын алс дорнодын Владивосток хотноо Дорнодын эдийн засгийн чуулган тав дахь жилдээ болж байна.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааг соёлын салбар, оюун санаа, иргэн хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, өргөжүүлэн тэлэхээр санал солилцлоо. Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэр барихад Энэтхэг улс зээл тусламж олгох асуудлыг нухацтай ярилцсан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын утааг бууруулахад Энэтхэг улсын хэрэглэж байсан арга туршлагаас хуваалцах, цаг уурын аюулгүй байдлыг хамгаалах зэрэгт Нарендра Моди болон Х.Баттулга нар анхаарлаа хандуулжээ.

 

EDrBumJXoAAodcP

 

Эх сурвалж: www.bignewsnetwork.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.