Жүжигчин Кевин Харт осолд орж нуруугаа гэмтээжээ

 

Холливудын нэрт инээдмийн жүжигчин Кевин Харт орон нутгийн цагаар ням гарагт Калифорнийн Калабасаст авто осолд оржээ. Ослын улмаас жүжигчин Харт болон жолооны ард сууж явсан Жэрид Блэк нар ар нуруундаа бэртэл авсан байна.

Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр гэнэт машин хяналтаас гарч жолоодлогоо алдан замын хажуу руу онхолдсон байна.

 

3640c70ab5b753958f2c0d6a6abcfb86?width=650

 

Машин дотор гурвуулаа явсан ба гурав дахь зорчигчийн биеийн байдал сайн байгаа гэжээ. Жолооны ард байсан Блэкээс ямар нэг согтууруулах ундаа хэрэглэсэн шинж илрээгүй байна. Бэртэл авсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой, амь насанд халгүй гэжээ.

Аваар гарахын өмнөх өдөр буюу бямба гарагт Харт  Инстаграмм хуудастаа “Амралтын өдрүүдээр хол аялахгүй байх нь сайхан. Гэртээ байвал би аз жаргалтай болдог. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй #амьдралхайринээд” хэмээн нийтэлсэн байна.

 

INSTAGRAM KEVIN HART MUSCLE CAR 1120

 

Дашрамд дурдахад Харт 2019 оны Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр сонгогдсон байсан ч татгалзсанаар энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй явагдсан билээ. 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.