Австрали: Жүжигчин бүсгүйг хүчирхийлж хороосон этгээдэд ялын дээд хэмжээ оноов

 

Хошин урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч авьяас чадвараараа гайхагдаж, олны хайр хүндлэлийг хүлээж байсан 22 настай жүжигчин бүсгүй Евридиси Диксоныг гэртээ харих замд нь хүчирхийлэн хороосон аймшигт хэрэг жилийн өмнө Австралийн Мэлбурн хотод гарч байсан юм. Уг хэргийг 20 настай Жэймс Тодд гэгч үйлдсэн болох нь нотлогдож, жил гаруйн хугацаанд үргэлжилсэн шүүх хурал дүнгээ гаргалаа.

 

11470214 3x2 700x467

 

Гэмт хэрэгтэн жүжигчин бүсгүйг тоглолтоо тараад харих замд нь цаг орчим нууцаар дагасан байна. Хохирогчийг Мэлбурн дэх Хунтайжийн цэцэрлэгт хүрээлэнд хүрэхэд хэрэг үйлдэхэд хангалттай харуй бүрий болсон байсан гэжээ. Тодд эмэгтэйг хороохоос өмнө хүчирхийлсэн ул мөр олдсон юм.

Уг хэрэг олон нийтийг цочирдуулж хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал Австрали даяар хурцаар хөндөгдсөн.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.