Булганы Хишиг-Өндөр сумынхан хоолны нэг удаагийн хаягдал саваар сандал хийж эхэлжээ

Булган аймгийн Хишиг өндөр суманд эко үйлдвэрлэл явагдаж эхэлжээ. Бидний өдөр тутамдаа гаргадаг хогны багагүй хувийг нэг удаагийн хуванцар савнууд эзэлдэг. Тэгвэл Хишиг-Өндөрчүүд үүнийг дахин боломсруулж сандал, ширээ хийж эхэлжээ. 

69409592 516849349079213 6265516407576854528 n

Энэ талаараа тус эко үйлдвэрийг санаачлагчдын нэг Б.Аминжаргал цахим хуудастаа:

- ". Энэ үр дүнд хүрэхийн тулд бид 100 гаруй нэг удаагийн хуванцар шөлний савыг буталж, хайлуулж шахсан. Одоо бид бэлэн боллоо. Харин та хогоо ангилаад бидэнд авч ирэх л үлдлээ!

69553480 516835302413951 5759157737816588288 n

Ангилсан хогоо хаана хүргэж өгөх вэ гэсэн асуултууд их ирж байна. Бид Булган аймгийн Хишиг-Өндөр суманд энэ ажлаа хийж байгаа. Бас "Царцаа Ногоон" гээд ангилсан хог очиж авдаг үйлчилгээ байдаг. Ангилж эхлэх нь хамгийн чухал байна бидэнд" гэжээ. 

Тиймээс өдөр тутамдаа хог хаягдал болж байдаг нэг удаагийн хоолны саваа ангилж, ялгаад эко үйлдвэрт аваачиж өгөхийг монголчууддаа уриалъя!

69822852 516849372412544 2666047687102562304 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.