Цэргийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 12.00 цагаас товлогдсон А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамуу нарт холбогдох шүүх хурал есдүгээр сарын 05-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшилжээ. Хэргийг сануулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан А нь 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр учир битүүлэг шалтгаанаар амь насаа алдсан юм. Ар гэрийнхэн нь хүүхдийнхээ цогцсыг очиж авахад биен дээр нь зодуулсан ул мөр үлдсэн байсан тул дэглэлтээс үүдэлтэйгээр амь насаа алдсан хэмээн тухайн үед мэдээлэл хийж байлаа.  Талийгаачийн ах Б.Эрдэнэбат олон нийтийн сүлжээнд “. Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармад ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн” гэдэг мэдээллийг өгч байсан юм.

1548380293 50722828 1009660315890172 6279350054855639040 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.