ВИДЕО: Б.Ганхайчид дэлхийн медаль ойрхон байлаа

 

Япон улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гал гарсан барилдаануудаар дүүрэн өрнөж байна. 

 222 01 (1)

Дөрөв хоногийн турш өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаан явагдаж байгаа ба өчигдөр эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдлаа. Монгол улсаас эмэгтэйчүүдийн -63кг жинд МУГТ Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар хүч үзсэн ба С хэсэгт барилдсан Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч тун сайн барилдаж шагналт байранд шалгарлаа. Манай сайт медаль хүртсэн болон шагналт байранд шалгарсан тамирчдынхаа бүх барилдааныг түүвэрлэн толилуулдаг уламжлалынхаа дагуу Б.Ганхайчийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. /МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд, Ё.Басхүүгийн барилдаануудыг үзэхийг хүсвэл энд тус тус дарна уу/ 

Б.Ганхайч эхний тойрогтоо Бразилын Алексио Кастильосийг цэвэр ялсан.

Улмаар хоёрдугаар тойрогт Канадын Катерин Бушмин-Пинардтай таарч мөн цэвэр ялсан.

Шөвгийн 16-д Италийн Мария Чентраччиотой хүч үзэж нэмэлт цагт ялсан.

 Харин хэсгийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Словенийн Т.Тинад ялагдлаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.