Харвардын оюутны Твиттер хаягийг блоклосон Ерөнхийлөгчийн эсрэг зарга үүсгэв

 

Харвардын их сургуульд мастерын зэрэг хамгаалж байгаа Угандагийн оюутныг Ерөнхийлөгч Иовери Мусевени Твиттер хуудсанд блоклосны хариуд тэрээр шүүхэд гомдол мэдүүлжээ.

Тэрээр Угандагийн төрийн тэргүүнийг дарангуйлагч учир суудлаасаа огцрох ёстой хэмээн Твиттер хуудсанд шүүмжилж Ерөнхийлөгч Мусевенид блоклуулжээ. Ингэснээр олон нийтийн цахим сүлжээнд Мусевенийг шүүмжлэх боломжгүй болсон байна.

Сэгуяа 2019 оны долдугаар сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Мусевени болон түүний туслахууд Твиттер хаягийг нь блоклосон тухай цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэ нь түүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулинд заасан эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзжээ.

Харвардын оюутан шүүхэд өгсөн гомдолдоо “Угандагийн Ерөнхийлөгч болон түүний туслахууд миний эрх чөлөөнд халдсан ба хуулинд заасан эрхийг хаан боогдуулсан” хэмээн өгүүлжээ. Ерөнхийлөгч Мусевенигийн  @KagutaMuseveni хаяг Твиттерт 1,1 сая дагагчтай юм байна.  

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.