LIVE: ОХУ-ын нисэх хорооны “Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр
ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэрийг Хүй долоон худгаас шууд дамжуулан хүргэж байна. Оросын нисгэгчид СУ-30 онгоцоор үзүүлбэр үзүүлж байна. “Русские витязи” буюу "Оросын хуягт баатрууд" нь ОХУ-ын Агаарын нисэх хүчний уран нислэгийн мастерууд, шилдэг нисгэгчдийн баг юм. "Оросын хуягт баатрууд" 1991 онд Кубинка нисэх хүчний баазад зургаан ширхэг Сухой Су-27 нисэх онгоцны хамт байгуулагдаж байжээ. Шилдэг мастер нисгэгчдийн баг анхны үзүүлбэрээ ЗХУ-ын үед буюу 1991 оны есдүгээр сард Их Британийн тэнгэрт үзүүлсэн түүхтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.