ВИДЕО: Costco дэлгүүрийн Хятад дахь анхны салбар хэт их ачааллын улмаас хаалгаа барив

 

Дэлхийн 10 гаруй оронд салбартай Costco агуулах худалдаа Хятад дахь анхны салбараа Шанхай хотод нээжээ. Учир нь хэт их үйлчлүүлэгчид цугласан ба тэд дэлгүүрийг бохирдуулж хүндрэл учруулжээ.

Costco дэлгүүрийн зүгээс “Дэлгүүрт хэт олон үйлчлүүлэгчид цугласан байна. Та бүхэн худалдан авалт хийхдээ хүндэтгэлтэй байж дэлгүүрийн эд зүйлтэй болгоомжтой харьцна уу. Costco үд дундад үйл ажиллагаагаа түр зогсоох тул та бүхэнд ирэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

 

190827114614 costco china shanghai chaos exlarge 169

 

Цагдаа нар дэлгүүрт эмх цэгцийг сахиулж замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж түгжрэлийг арилгахаар ирсэн байна. Мөн Costco-г зорьсон үйлчлүүлэгчдэд хандан дүрмийг сахиж, тайван байхыг уриалжээ.

Шанхай хотын цагдаагийн газраас Хятадын цахим сүлжээ Weibo-д “Costco-г зорьсон худалдан авагчид, иргэд та бүгдийн аюулгүй байдлын үүднээс хэт ачааллын үед дэлгүүрийг зорихгүй байхыг хүсье. Дэлгүүрт хэт их бөөгнөрөл үүссэн тул дүрэм зааврыг чандлан сахина уу” хэмээх зөвлөмжийг байршуулсан байна.

 

https%3A%2F%2Fcdn

 

Дэлгүүрийн гадна зогсоол дүүрсэн ба ойр орчмын замуудад түгжрэл үүссэн учраас Costco-г зорьсон үйлчлүүлэгчид 2-3 цагийн дараа ирж байгаа гэжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус дэлгүүр Хятадад Alibaba, JD.com цахим сүлжээгээр дамжуулан худалдаа эрхэлж ирсэн.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.