СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван жил сунжирсан Дарь-Эхийн замыг 30-нд нээнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

100 айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өчигдөр /2019.08.27/ нээсэн. Харин Хайлааст Дарь-Эхийн замыг энэ сарын 30-нд нээх юм.

Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад орсноор лагерын замын түгжрэл 30 хувиар буурах тооцоог албаныхан хийжээ.

Энэхүү замын ажил 2017 оноос эхэлж, нийт 108 нэгж талбарыг чөлөөлж гурван жил үргэлжилж байна. Түүнчлэн Замын цагдаагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг есдүгээр сарын 15-нд нээх бөгөөд одоогоор үндсэн гүүрийн ажил 78 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.