Хүүхдэд буруу тариа хийсэн эмнэлгийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийн ажилтан энэ сарын 19-ний өдөр нэг настай эмэгтэй хүүхдэд тариа андуурч хийснээс үүдэн тухайн хүүхдийн баруун гуяны арьс түлэгдэж, улмаар дотор эрхтнүүд нь хүнд гэмтэж сэхээн амьдруулах тасагт шилжсэн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг шалгах ажлын хэсэг ЭМЯ болон МХЕГ-аас томилогдон ажиллаж, хүүхдэд хийсэн гэх тарианы үлдэгдлээс дээж авч лабораторид шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

байна. Түүнчлэн уг хэргийг хариуцаж байгаа прокурорын зүгээс уг ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс ” гэжээ.

Эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бага насны хүүхэд маш ноцтойгоор гэмтчихээд байхад энэ хэргийн талаарх мэдээллийг илт нууцалж эхэлсэн нь анхаарал татаж байна. Ямар зорилгоор, хэний захиалгаар маш ноцтой гэмт хэргийг нуун дарах гэж байгааг тодруулан бид эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.