Хятад гаралтай Австралийн зохиолчийг тагнуулын хэрэгт холбогдуулан хорьжээ

 

Хятад гаралтай Австралийн зохиолч Ян Хэнжуныг тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан гэдгийг Австралийн албаны хүмүүс батлан мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш маш хүнд нөхцөлд хоригдож байгаа гэж Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пень хэлжээ.

Канберрагаас Бээжинд хандан зохиолч доктор Яныг нэн даруй суллахыг удаа дараа хүссэн байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд чухам ямар шалтгаанаар баривчилж, ямар хэрэг тулгаж байгаа нь тодорхойгүй байсан бол энэ сарын 23-ны өдөр тагнуулын гэмт хэрэгт холбогдуулснаа Хятадын талаас мэдэгджээ.

Тэрээр Твиттерт 130,000 дагагчтай идэвхтэй хэрэглэгч төдийгүй Хятадын сошиал медиад ч мөн олны танил ажээ.

Нью-Йоркод амьдардаг зохиолч нэгдүгээр сард эхнэр, хүүхдийн хамт Хятадад ирэхэд нь нисэх буудлаас баривчилсан юм. Баривчилснаас хойш гэр бүл, хуулийн этгээдүүдтэй холбоо харилцаа тогтоохыг хориглосон ба Австралийн холбогдох шатны албаны хүмүүст уулзах зөвшөөрөл олгож долоон удаа очсон байна.

 

wife of australian writer yang hengjun held in china interrogated and banned from flying home  185498

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.