Техасын залуу хос гэрлэлтээ бүртгүүлээд хэдхэн минутын дараа осолджээ

 

Америкийн Техас мужид гэрлэлтээ батлуулсан хос ердөө хэдхэн минутын дараа авто осолд орж амиа алдсан хэрэг гарчээ.

19 настай Харли Морган, 20 настай Рианнон Будро нарын машин Бюмонтын ойролцоо Орэнж сууринд 87 дугаар төв зам дээр ачаатай чиргүүл бүхий пикап загварын автомашинтай мөргөлдсөн байна.

Хосын ард талд явж байсан сүйт залуугийн ээж, эгч хоёр аймшигт ослын гэрч болсон байна. Харли Морганы ээж Кениагийн хэлснээр “би хүүхдээ үхэж байхыг өөрийн нүдээр харсан, одоо болтол хүүгийн минь цус урсаж буй мэт санагдаж байна. Би үүнийг хэзээ ч мартахгүй, шөнө бүр энэ хар дарсан зүүдийг зүүдлэх байх” хэмээн ярьжээ.

 

PAY STUART MOORAT AND GEORGINA LE PROVOST

 

Ослын үеэр залуу хос амиа алдсан бол тэдэнтэй мөргөлдсөн пикап машины жолооч бэртэж гэмтэлгүй эсэн мэнд үлдсэн байна. Залуу хос гэрлэлтээ батлуулсныхаа дараа 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд зул сарын баяртай давхцуулан хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.