Нисдэг тэрэг жижиг онгоцтой агаарт мөргөлдөж долоон хүн амиа алджээ

 

Испанийн Маллорка аралд агаарт нисч байсан онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж багадаа долоон иргэн амиа алдсан байна.

Амиа алдсан зорчигчдын тав нь нисдэг тэрэгт явж байсан бол үлдсэн нь жижиг онгоцонд байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Орон нутгийн засаг захиргааны сайд нарын нэг хохирогчдын дунд байжээ. Онцгой байдлын алба, яаралтай түргэн тусламжийнхан ослын газарт ажилласан байна.

 

MajorcaPlaneCrashAug19AP large

 

Испанийн хэвлэлүүдэд бичсэнээр осол орон нутгийн цагаар ням гарагийн өдөр 13:36 минутын үед болжээ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ард иргэдийг эв нэгдэлтэй байхыг уриалж хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлжээ.

 

 108494381 hi056031901

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.