ВИДЕО: МУГТ М.Уранцэцэг бүх өрсөлдөгчдөө цэвэр яллаа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хагас шигшээд шалгарлаа. Дөнгөж сая тэрээр хэсгийн аваргын төлөө Казахстаны олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгтэй 10 дахь удаагаа учраа тааран барилдлаа. Тэд өмнө нь есөн удаа таарч барилдахад таван удаад нь М.Уранцэцэг гавьяат давж байсан бол энэ удаад зургаа дахь удаагаа цэвэр яллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.