LIVE: Жүдо бөхийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаануудыг шууд дамжуулан үзүүлж байна. 

 GS 4293 1509021068 1509021069 01 01

Япон улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 25, холимог багийн гурав дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаан явагдана. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд нийт 48 жүдоч хүч үзэх ба манай улсаас МУГТ М.Уранцэцэг D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тайвань болон Гуатемалагийн жүдочдын ялсантай барилдана. Мөн жинд манай улсаас барилдах ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Словенийн жүдоч С.Марусатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -60кг жинд ДАШТ-ний мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Монако болон Португалийн жүдочдын ялсантай барилдах хуваарьтай байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн C,D хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн C,D хэсгийн оноолт

 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.