Скарлетт Йоханссон хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ

 


Энэ жил 34 нас хүрсэн Йоханссон 2018 оны зургаадугаар сарын 01-ээс 2019 оны 6-р сарын 1-ний хооронд 56 сая ам.долларын орлого олж хамгийн өндөр орлоготой эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэмээн Forbes сэтгүүл мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн онд дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн Авенжерс цувралын сүүлийн ангид хар бэлэвсэн эмэгтэйн дүрийг бүтээсэн нь ашиг орлогоороо тэргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн байна.
Түүний араас "Орчин үеийн гэр бүл" цувралын од София Вергара 44.1 сая долларын орлогоор бичигдсэн бол гуравдугаарт "Big Little Lies" цувралын хоёрдугаар улиралд тоглосныхоо төлбөрт 35 сая ам.долларын цалин авсан Николь Кидман бичигдсэн байна.

 avengers endgame black widow captain marvel 1168237 1280x0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.