YouTube сувгаар алмаз олсон бичлэг үзэж байгаад 3,7 каратын очир эрдэнэ олжээ

 

Техас мужаас ирсэн эмэгтэй сүүдэр бараадан гар утсаараа YouTube сувгаар хэрхэн очир эрдэнэ олж буй бичлэг үзэн суужээ. Гэтэл түүний үзсэн бичлэг бодит амьдал дээр нь биеллээ олж 3,7 каратын очир алмаз олсон байна.

27 настай Миранда Холлингшиэд гэр бүлээрээ Арканзасын Алмазны тогоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд салхилж байжээ. Тэд цаг орчим цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж очир эрдэнэ хайсны дараа Миранда түр амсхийхээр шийджээ.

 

https%3A%2F%2Fcdn

 

Эмэгтэйн гар салганаж ээжийгээ дуудан ямар нэг зүйл олсноо хэлжээ. Алмазны тогоо цэцэрлэгт хүрээлэнд очир эрдэнэ хайхаар олон мянган жуулчин ирдэг ба Мирандагийн алмаз 2017 онд олдож байсан 7,4 каратын бор алмазнаас хойш олдсон хамгийн том хэмжээтэй очир эрдэнэ юм байна. Үүнээс өмнө 2013 онд Оклахомагаас ирсэн аялагч 3,8 каратынхыг олж байжээ. Мөн өнгөрсөн сард Небараскагийн багш эндээс 2,1 каратын алмаз олсон юм.  

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.