Huawei компанийн дэд захирал хууль бусаар баривчлагдсан гэдгээ мэдэгдэв

 

Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компанийн санхүү хариуцсан гүйцэтгэх захирал Мэн Ванжоу өнгөрсөн онд Канадын нутаг дэвсгэрт баривчлагдсан юм. Түүний хэргийг

Америкийн Засгийн газар Huawei болон Мэн Ванжоу нарыг банкны луйвар, худалдааны нууц хулгайлсан, хориг зөрчсөн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа юм. Гэсэн ч гэм буруутай үйлдэл хийгээгүй хэмээн байр сууриа хамгаалж, Канадын эрх баригчид Америкийн Засгийн газрын хүсэлтээр баривчилгаа явуулж  байцаасан нь хууль бус үйлдэл гэжээ.

Гэхдээ түүний биеийн байцаалтыг хурааж Канад улсын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон.

Уг баривчилгаа зөвхөн хувь хүн, компанийн асуудал биш дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрнийг эдийн засгийн талбарт зөрчилдүүлсэн үйлдэл болсон юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.