ОХУ: Хүчирхийлэгч эцгээ хороосон эгч дүүс буруутай юу?

 

Одоогоос жил гаруйн өмнө эгч дүү гурав унтаж байсан эцгээ оронд нь хутгалж хороосон хэрэг Москва хотын орон сууцанд гарчээ. Хэргийг мөрдөн шалгах үеэр охидын эцэг тэднийг биеийн болоод сэтгэлийн хүчирхийлэл дарамтад оруулсан байсныг баталсан байна.

 

 108295746 khachrallystpetegetty4aug19

 

2018 оны долдугаар сарын 27-ны орой 57 настай Михайль Хачатурян нь Крестина, Анжелина, Мариа охидоо гэрээ сайн цэвэрлэсэнгүй гэж буруутган нэг нэгээр нь өрөөндөө оруулж хашгачиж загнан нүүрлүү нь халуун чинжүү цацжээ. Тэр шөнө удалгүй унтаад өгсөн эцэг рүүгээ охид хутга, алх, халуун чинжүүгээр халдаж хүзүү, толгой, цээжийг нь түлж, цохин хороосон байна. Цогцсыг олоход 30 удаа хутгалуулсан байжээ.

Хэрэг гарсны дараа залуу бүсгүйчүүд цагдаа дуудаж баривчлагдсан байна. Хачатурян гурван жилийн турш охидоо зодож тарчлаан, хоригдол шиг байлгаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсныг мөрдөгчид тогтоов.

 

 108344657 khachcourtgettyjun19

 

Гэсэн хэдий ч ОХУ-д гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах хууль албан ёсоор хэрэгждэггүй гэж ВВС мэдээлэв. 2017 онд оруулсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн гишүүд нэгийгээ зодож дарамталсан тохиолдолд торгох, аль эсвэл хоёр долоо хоног хүртэл хорьж саатуулахыг тусгасан байна. Гэхдээ зөвхөн хохирогч эмнэлэгт хүргэгдэх хүртэл хүнд гэмтсэн тохиолдолд хуулиар хамгаалуулах эрхтэй юм.

Оросын цагдаа нар гэр бүлийн хүчирхийллийг тухайн гэр бүлийн дотоод асуудал гэж үздэг учраас тэр бүр туслаад байдаггүй. Охидын ээж Хачатурянтай амьдарч байхдаа зодуулж, хүчирхийлүүлж байгаад салсан байна. Тусдаа амьдарч байсан бүсгүй бусдын гарт амиа алджээ.

 

 108376391 khachmothergetty2aug18

 

Хэрэв охид өс хонзонгийн сэдэлтэйгээр аллагыг тухайн өдрийн өглөөнөөс авахуулан урьдчилан бэлтгэж гүйцэтгэсэн бол хүн амины хэргээр 20 хүртэл жилийн хорих ял сонсно. Харин биеэ хамгаалах үүднээс эцгээ хороосон бол ялын хэмжээ багасна. Өмгөөлөгчид охидыг яллагдагчид биш хохирогчид хэмээн хамгаалж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.