Найман настай хүү аавынхаа машиныг хулгайлж цагт 140 км хурдтай давхижээ

 

Германы Зёст тосгоны цагдаагийн газарт лхагва гарагийн шөнө 00:25 минутад хүүдээ санаа нь ихэд зовсон ээж дуудлага өгчээ. Тэдний найман настай бяцхан хүү эцэг эхийнхээ машины хамт алга болсон байжээ.

Тэднийг очиход жаал хүү жолооны ард суучихсан ослын дохиогоо асааж, ослын гурвалжинг машины ард анхааруулан тавьсан байжээ.

Үүгээр ч зогсохгүй хүү аавынхаа VW Golf загварын машинаар цагт 140 км хүртэл хурдалсныг цагдаа нар тогтоожээ. Цагдаа нарыг хараад хүү “Би ердөө жаахан л машин жолоодохыг хүссэн юм” гэж хэлээд уйлсан байна.

 

68649914 2940695559339227 3485128689530699776 n

 

Машин барих хүсэлдээ хөтлөгдсөн жаал хүүгийн болчимгүй үйлдлээс болж азаар хүн бэртээгүй, эд зүйл эвдрээгүй байна. Хүү жолооны ард суух маш их дуртай гэнэ. Гэр бүлийнхээ эзэмшилд машин барьж байсан ба дөрвөн дугуйтай хөгжилдөхөд зориулсан жижиг машинуудыг байнга унаж тоглодог гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.