“The Matrix” эргэн ирлээ

 

20 жилийн өмнө анхны анги нь гарсан ч өнөөг хүртэл мартагдаагүй “The Matrix” энэ цаг үед эргэн ирж байна. Хэдий нь гурван цувралаа гаргаж 1,6 тэрбум ам.долларын ашиг олсон уран бүтээл дөрөв дэх цувралаа гаргахаар болжээ.

Сонирхолтой нь шинэ ангийн гол дүрүүдэд өмнөх ангиудад тоглосон Киану Ривз, Кэрри-Энн Мосс нар дахин тоглох юм байна. Холливудын нэрт жүжигчин Киану Ривз хакер Неогийн дүрээр эргэн ирнэ.

“The Matrix”-ыг хамтран бүтээлцэж байсан Лана Вачовски шинэ ангийн зохиолыг бичиж найруулан, продюссерлэх юм байна.

 

The Matrix 4 Director Cast Keanu Reeves Carrie

 

Өнгөрөгч 2017 оноос хойш “The Matrix”-ын дөрөв дэх анги эргэн ирж магадгүй гэсэн цуу яриа гарч эхэлсэн юм. Тухайн үед Варнер Бросын зүгээс энэ талаар ярихад хэтэрхий эртэднэ гэсэн хариулт өгч байжээ. Өөрийн хийж байсан бүтээлээ үргэлжлүүлэн орчин цагт дахин амилуулахаар болсон Лана Вачовски “The Matrix”-ын дүрүүдийг өөрийн амьдралд эргэн авчрахаар болсон нь, нөгөө талаар сайхан найзуудтайгаа хамтран ажиллах боломж олдсон нь тун гайхалтай гэжээ.

 

screen shot 2018 02 28 at 12 48 10 pm 800x400

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.