Индонези: Хорих газар шатах үед зугтсан 250 гаруй оргодлыг эрэн сурвалжилж байна

 

Индонези улсын Баруун Папуа мужид эмх замбараагүй байдлын үеэр хорих газар шатаж 250 гаруй хоригдол оргож зугтжээ. Оргодлуудыг эрх баригчид эрэн сурвалжилж байна.

Сурабаяа хотын оюутнуудыг төрийн туг далбаанд хүндэтгэл үзүүлээгүй хэргээр барьж саатуулснаар эмх замбараагүй байдал хурцдаж улмаар олныг хамарсан бослого тэмцэл гарсан байна. Хорихоос гадна ойролцоох байшин барилгууд шатжээ. Дахин бослого гарахаас урьтаж Индонезийн цагдаагийн нэмэлт хүчийг Папуа руу илгээсэн байна.

 

yq indonesiaprotest 20082022

 

Соронг, Маноквари, Жаяапура хотуудад олон мянган хүн гудамж талбайд гарч жагссан ба ихэнх хотуудад зам харилцааг хаажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнууд дотуур байрныхаа урд талбайд Индонезийн төрийн далбааг үл хүндэлсэн үйлдэл гаргасан нь байдлыг улам бүр хурцатгажээ.

 

1331569

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.