Дани улс Дональд Трампад Гренланд арлыг худалдахаас татгалзсан учир айлчлалаа хойшлуулав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренланд арлыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өөрийн Твиттер хуудсаар дамжуулан хоёр долоо хоногийн өмнөөс Дани улсад айлчлахаа Трамп мэдэгдээд байсан юм. Гэсэн ч

Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен Америкийн Ерөнхийлөгчийн Гренландыг худалдаж авах гэсэн санаархал нь учир утгагүй зүйл хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр Гренланд бол Дани биш, Гренланд бол Гренландын л өмч хэмээн байр сууриа хамгаалжээ.

 

 

Тэрээр Польшийн нийслэл Варшав хотод айлчлахдаа Дани улсад хөл тавихаар зэхэж байжээ. Энэ долоо хоногийн эхэнд Гренланд аралд Трамп нэрийн цамхгийг барьсан байгаагаар зураг эвлүүлж Твиттер хуудастаа тавьсан байсан юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.