ВИДЕО: 37 зорчигчтой автобус барьцаалсан этгээдийг буудаж хороожээ
Бразилийн Рио де Жанейро хотод зэвсэглэсэн этгээд 40 орчим зорчигчтой автобусыг барьцаалсан байна. Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 06 цагт Рио де Жанейро болон Нитерой хотуудыг холбодог Рио Нитерой гүүрэн дээр автобус барьцаалсан хэрэг гарчээ.
Зэвсэгтэй этгээд өөрийгөө армийн цагдаа байсан гэдгийг хэлж автобусыг бензинээр галдан шатаахаар сүрдүүлжээ. Бразилийн армийн шилдэг мэргэн буудагч барьцаалагч этгээдийг буудаж аюулгүй болгосон байна. Сэжигтэй этгээд амиа алдсан ба автобусанд байсан зорчигчид эндэж осолдолгүй эсэн мэнд үлджээ.


Барьцаалагч этгээд эхний удаад зургаан зорчигчийг тавьж явуулсан тухай хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.