АНУ дундын тусгалтай цөмийн зэвсгийн гэрээгээр хориотой байсан туршилтыг явуулжээ

 

АНУ-ын арми өнгөрсөн ням гарагт баруун эргийн орчимд ердийн газардуулагчтай пуужингийн туршилт хийжээ. Уг туршилтыг дундын тусгалтай цөмийн зэвсгийг эсэргүүцэх гэрээний дагуу хориглож байсан ч Вашингтон хэлэлцээрээс гарсан тул ийнхүү туршилт явуулсан гэдгийг Пентагоноос мэдэгдсэн байна.

Пентагоны мэдэгдсэнээр пуужин 500 км орчим зайд хүрч алсын удирдлагатай газардуулагчийн тусламжтай устсан байна. Пуужин Калифорнийн Сан Николас арлаас хөөрчээ. Мөн уг туршилт нь дундын зайн пуужингийн хүчин чадлыг ирээдүйд сайжруулах, мэдээлэл цуглуулахад чухал ач холбогдолтой гэсэн байна.

ОХУ удаа дараа дундын тусгалтай цөмийн зэвсгийг эсэргүүцэх гэрээг зөрчиж байна гэж шүүмжилсний дараа энэ сарын эхэнд АНУ гэрээнээс гарсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.