Супер модель Ашли Грэм биеийн язарсан хэсгүүдээ ил гаргаж нүцгэн зургаа дэлгэжээ

 

Супер махлаг моделиудын дунд чансаа дээгүүр бичигддэг Америкийн загвар өмсөгч, модель Ашли Грэм бие давхар болсон билээ. Тэрээр тун удахгүй ээж болох гэж байгаагаараа бахархаж байна гэдгээ мэдэгдэж өөрийн биеийн язарсан хэсгүүдийг харуулсан нүцгэн зургаа Инстаграмм хуудастаа дэлгэжээ.

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний үед биед нь гарч буй өөрчлөлтийг тэвчдэггүй, зарим нь нууж ичдэг бол тэрээр огтхон ч төвөгшөөлгүй эсрэгээрээ олон нийттэй хуваалцаж, үүсч буй нөхцөл байдлыг бахархалтайгаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

rs 1024x759 190818135917 1024 split ashley graham me 81819

 

Түүний шүтэн бишрэгчдийн нэг зургийг хараад “жинхэнэ бие” хэмээн бичсэн бол Инстаграмм хэрэглэгчдийн дийлэнх нь огтхон ч цааргалалгүй уг үйлдлийг дэмжиж буйгаа илэрхийлэн эерэг сэтгэгдлээ хуваалцсан байна. Супер модель өнгөрсөн лхагва гарагт бие давхар болсноо нөхөр Жастин Эрвиний хамт олон нийтэд зарласан билээ.

 

rs 634x1024 190818141723 634 ashley graham instagram pregnant instagram cjh 081819

                                                                                                                                                                               

Грэмийн шүтэн бишрэгчийн бичсэн өөр нэг сэтгэгдэлд “эргэн тойрон хуурмаг ертөнцөд үнэн байгаад баярлалаа” гэжээ.  

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.