LIVE:Ч.Тамир: Сурагчдын дүрэмт хувцасны үнэ сүүлийн зургаан жил өсөөгүй

 

БСШУСЯ-наас өнөөдөр “Хичээл эхэллээ” өдөрлөгийг өөрийн байран дээрээ зохион байгуулж байгаа. Энэ үеэр сурагчдын дүрэмт хувцас ямар үнэ ханштайгаар худалдагдаж байгаа талаарх мэдээллийг холбогдох хүнээс тодрууллаа.

Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч Ч.Тамир:

Төсөл эхэлсэн цагаас хойш долларын ханш хоёр дахин өссөн боловч үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмэхгүй байх бодлого чиглэл барьсаар ирсэн. Хувцасны үнийн хувьд нас наснаасаа шалтгаалаад өөр байгаа. . Хувцасны материалын орц найрлагыг улсаас баталж өгсөн. . Энэ материал маань өнгө огт алддаггүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд ноосны хольцтой ямар ч даавуу бөөсөрдөг. Арчилгаагаа зохих ёсных нь дагуу хийхэд бөөсрөх явдал бага байдаг. Бид борлуулалт сурталчилгаагаа фэйсбүүкээр голчлон явуулж байгаа. Улсын хэмжээнд Дорнод, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гэдэг дөрвөн цэгээр борлуулж байна. Улаанбаатар хотод Баялаг Ундраа, Хорооллын Номин, Дүнжингарав гэх мэт захуудаар зарж байгаа. Сурагчдын дүрэмт хувцасны тендерт шалгарсан долоон компани нийлүүлэлт, борлуулалтыг хийж байгаа. Мөн захуудаар импортоор орж ирсэн маш муу материалтай дүрэмт хувцас зарж байгаа учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ бодсон сонголт хийгээрэй гэж зөвлөе.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.