“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн энэ зураг төсөл үзэгчдээс хамгийн олон санал авчээ

 

Монгол Улсын . Уг ажлын хүрээнд “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарлахад есөн зураг төсөл ирсэн байна.

Монгол Үндэсний хэв маягийг харуулсан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг аль загвараар хийх вэ гэдэг санал асуулгыг наймдугаар сарын 16, 17, 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авахад 24295 иргэн саналаа өгсөн байна.

Гэхдээ эцсийн шийдвэрийг уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд гаргах бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх зэрэг олон үзүүлэлтийн дагуу шинэ загварыг шалгаруулах юм байна.

 2r

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.