Дуэйн Жонсон найз бүсгүй Лорен Хашиантай хуримаа хийжээ

 

Кино театруудад яг одоо гарч байгаа “Hobbs & Shaw”-ын гол дүрд тоглож продюссерлэсэн Дуэйн Жонсон хуримаа хийжээ. Тэрээр

Жонсон Хавайн эрэгт сүйт бүсгүйн хамт хуримын ёслолд зориулсан хослол өмссөн зургаа нийтэлж “Бид үүнийг хийлээ. 2019 оны наймдугаар сарын 18. Хавай” гэж бичжээ. Мөн уг зургандаа эхнэр нь болоод удаагүй найз бүсгүй болоод хуучин эхнэртэйгээ хамт байгуулсан компанийг нь удирдаж буй хүргэн дүү асан Хирам Гарсиаг “tag” хийсэн байна.

 

Capture2

 

Дуэйн Жонсон өмнө нь Дэни Гарсиатай гэрлэж 18 настай Симон охинтой. Түүнээс салсныхаа дараа дуучин, дуу зохиогч Лорен Хашиантай болзож гурван настай Жасмин, нэг настай Тиана охидоо өлгийдөн авсан юм. Сонирхуулахад Дуэйн Жонсон энэ жил 47 настай бол түүний эхнэр Лорен Хашиан 34 настай буюу тэд 12 насны зөрүүтэй хос юм.

 

the rock4

 

Эх сурвалж: www.cnn.com

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.