Ой 10 сартай охиныг халуун машинд үлдээснээс болж амиа алджээ

 

Нью Жерси мужийн Линденвольд хотын галт тэрэгний буудлын гадаа ой 10 сартай охиноо халуун машинд үлдээж цоожилсон хариуцлагагүй явдлаас болж бяцхан охин амьсгал хураасан хэрэг гарчээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 15 цаг 38 минутад 911 –д автомашин дотор жоохон хүүхэд байгаа тухай дуудлага иржээ. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэжээ.

АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах зөвлөлийн мэдээгээр тус улсад жил бүр 38 хүүхэд халуун машинд орхигдож, түгжигдсэнээс болж амиа алдаж байна. Тэр дундаа долдугаар сарын халуун цаг агаарт хамгийн их хүүхэд дээрхтэй ижил тохиолдлоор амиа алддаг аж.

 

hot car death

 

Эцэг эхчүүд хүүхдээ машиндаа мартах, санамсаргүйгээр машины хаалга түгжигдэх зэрэг тохиолдлууд дийлэнх хувийг эзэлдэг бол санаатайгаар машиндаа үлдээж явсан тохиолдол цөөн гардаг байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.