Төрсөн дүүгээ онц хэрцгийгээр хороосон этгээдийг хоёр жилийн дараа баривчиллаа

 

Австрали улсад эрэн сурвалжлагдаж буй онц ноцтой гэмт этгээдийг хоёр жилийн турш хөөж даваа гарагт баривчилсан тухай олон улсын агентлагууд дамжуулж байна. 41 настай Жонатан Дик нь 2017 оны хоёрдугаар сард Мэльбурн хотод өөрийн төрсөн дүү Дэвид Дикийг худалдааны төвд хутгалан амь насыг нь бүрэлгэн зугтсан юм.

Гэмт этгээд чухам ямар сэдэлтэйгээр 36 настай дүүгээ хороосон нь тодорхойгүй ч цагдаа нар хяналтын камерын бичлэг дээр үндэслэн хэрцгийгээр үйлдсэн хүн амины гэмт хэрэг гэж үзэж Австралийн хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний жагсаалтад түүнийг багтаажээ.

 

c812c5ad8918fc3aa59b365eb82f5e344729a2e2 16x9 x0y0w1304h734

 

Жонатан Дикийн ээж амьд мэнд үлдсэн цорын ганц хүү нь олдсонд баяртай байна гэжээ.

 

 108361059 c39e9e83 56f0 4c9b 8a1a 99efaa871445

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.