Парис: Удаан үйлчилсэн гэж зөөгч эрэгтэйг буудаж хороожээ
Францын нийслэл Парис хотын захад үйл ажиллагаа явуулдаг цайны газарт үйлчлүүлэгч зөөгч эрэгтэйг буудаж амь насыг нь хөнөөсөн байна. Цайны газарт байсан гэрчүүдийн ярьснаар үйлчлүүлэгч хачиртай талх захиалахад зөөгч удаан үйлчилсэнд бухимдан 28 настай зөөгч эрэгтэй рүү гал нээсэн гэжээ.
Зөөгчтэй хамт ажилладаг цайны газрын ажилтнууд цагдаа нар луу залгасан байна. Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд зөөгч мөрөндөө шархдан амиа алдсан байжээ. Үйлчлүүлэгчийн захиалсан хачиртай талх богино хугацаанд бэлэн болоогүйгээс эрэгтэй хяналтаа алдаж зөөгч руу гал нээсний дараа хэргийн газраас зугтсан тухай гэрчүүд ярьжээ.
Цагдаа нар хүн амины хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: www.theguardian.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.